Verify.MN icon
Verify.MN
SMS → Backend Event API
Try itWhyHow worksAPIPricingFAQ
Нэвтрэх

Үйлчилгээний нөхцөл

Хүчин төгөлдөр болсон: 2026-04-22

1. Үйлчилгээний тухай

Verify.MN нь Монгол Улсын хөгжүүлэгчдэд зориулсан MO SMS баталгаажуулалтын API үйлчилгээ юм. Хөгжүүлэгч бүртгүүлж API KEY авсны дараа өөрийн аппликейшн дотроо утасны дугаар баталгаажуулах үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой.

2. Бүртгэл

Хөгжүүлэгч үнэн зөв мэдээллээр бүртгүүлэх үүрэгтэй. API KEY-г гуравдагч этгээдэд шилжүүлэх, хуваалцах, олон нийтэд ил болгохыг хориглоно. API KEY алдагдсан тохиолдолд Хөгжүүлэгч нэн даруй шинэ KEY үүсгэж, хуучныг нь идэвхгүй болгох үүрэгтэй.

3. Төлбөр ба орлого

Хөгжүүлэгч Verify.MN-д setup fee болон сарын төлбөр төлөхгүй. SMS баталгаажуулалт амжилттай болох бүрд Хөгжүүлэгчийн данс руу 40₮ орлого хуримтлагдана. Хуримтлагдсан орлогыг сар бүрийн 5-ны дотор өмнөх сарын тооцоог гаргаж, Хөгжүүлэгчийн профайлд тохируулсан банкны данс руу шилжүүлнэ. Хэрэв Хөгжүүлэгч банкны мэдээллээ зөв тохируулаагүй тохиолдолд шилжүүлэг хойшлогдох бөгөөд Verify.MN үүнтэй холбоотой саатлыг хариуцахгүй.

4. Эцсийн хэрэглэгчид тарифыг мэдэгдэх үүрэг

144773 нь Монгол Улсын нэмүү өртөгт тусгай дугаар бөгөөд энэ дугаар руу илгээсэн SMS-д тухайн цаг үеийн тарифаар (одоогоор 150₮) төлбөр эцсийн хэрэглэгчид ногдоно. Хөгжүүлэгч нь өөрийн аппликейшн эсвэл вэбсайт дотор эцсийн хэрэглэгчид SMS илгээх товч, заавар, smsUri линкийг харуулахын өмнө тухайн SMS-ийн үнэ тарифыг тодорхой, ойлгомжтой хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй.

Эцсийн хэрэглэгчид тарифыг мэдэгдээгүйгээс үүдсэн аливаа нэхэмжлэл, маргааны хариуцлагыг Хөгжүүлэгч бүхэлдээ хүлээнэ.

5. Зөв ашиглалт ба хууль ёсны ашиглалт

Хөгжүүлэгч үйлчилгээг зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн зорилгоор ашиглана. Дараах үйлдлийг хориглоно:

  • (а) системд халдах, reverse engineering хийх оролдлого;
  • (б) хязгаарлалт, хэмжээг техникийн аргаар тойрох оролдлого;
  • (в) залилан, мөнгө угаах, хууль бус мөрийтэй тоглоом, terrorism financing, хүний наймаа зэрэг Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаанд үйлчилгээг ашиглах;
  • (г) эцсийн хэрэглэгчийг хууран мэхлэх, зөвшөөрөлгүйгээр SMS төлбөр тооцуулах, phishing зорилгоор ашиглах;
  • (д) гуравдагч этгээдийн эрхийг зөрчих (зохиогчийн эрх, хувь хүний мэдээлэл, брэнд зэрэг).

Эдгээрийг зөрчсөн эсвэл зөрчсөн гэж үндэслэлтэй сэжиглэгдэх тохиолдолд Verify.MN нь Хөгжүүлэгчийн бүртгэл болон API KEY-г урьдчилан мэдэгдэлгүйгээр түр эсвэл бүрмөсөн түдгэлзүүлэх эрхтэй. Түдгэлзүүлэлтээс үүдэн гарсан аливаа хохирлыг Verify.MN хариуцахгүй. Эрх бүхий байгууллагаас албан ёсны хүсэлт ирсэн тохиолдолд холбогдох лог, мэдээллийг хуулийн хүрээнд шилжүүлж болно.

6. Үйлчилгээний бэлэн байдал

Verify.MN нь үйлчилгээг 24/7 тасралтгүй ажиллуулахыг чармайна. Гэсэн ч гуравдагч этгээдийн үйлчилгээ (SMS gateway, оператор, cloud infrastructure) -ээс хамаарч түр завсарлага гарч болзошгүй. Ийм завсарлагаас үүдэн гарсан шууд бус хохирлыг Verify.MN хариуцахгүй.

7. Бүртгэл цуцлах

Хөгжүүлэгч хүссэн үедээ бүртгэлээ цуцлах эрхтэй. Бүртгэл цуцлахад идэвхтэй API KEY бүгд идэвхгүй болно. Орлогын үлдэгдэл байвал эцсийн тооцоог дараагийн payout хугацаанд шилжүүлнэ.