Verify.MN icon
Verify.MN
SMS → Backend Event API
Try itWhyHow worksAPIPricingFAQ
Нэвтрэх

Нууцлалын бодлого

Хүчин төгөлдөр болсон: 2026-04-14

1. Цуглуулдаг мэдээлэл

Verify.MN дараах мэдээллийг цуглуулж хадгална:
• Хөгжүүлэгчийн нэр, утасны дугаар, банкны данс (орлого шилжүүлэх зорилгоор).
• Баталгаажуулалтаар дамжсан эцсийн хэрэглэгчийн утасны дугаар, SESSION ID, SMS-ийн агуулга, callback URL болон хариуны log.
• API KEY-ийн ашиглалтын статистик (цаг хугацаа, IP, хариу код).

2. Ашиглалтын зорилго

Цуглуулсан мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана:
• Баталгаажуулалтын үйлчилгээг ажиллуулах.
• Орлогын тооцоо хийж, payout гүйцэтгэх.
• Системийн аюулгүй байдлыг хангаж, spam/abuse үйлдлийг илрүүлэх.
• Хэрэглэгчид техникийн дэмжлэг үзүүлэх.

3. Хадгалах хугацаа

Session log болон SMS-ийн агуулгыг сүүлийн 12 сарын хугацаанд хадгалж, дараа нь автоматаар устгана. Бүртгэлийн үндсэн мэдээлэл (хөгжүүлэгчийн нэр, имэйл, банкны данс) нь бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгалагдана. Хэрэглэгч бүртгэлээ устгах хүсэлт гаргавал 30 хоногийн дотор холбогдох өгөгдлийг бүрэн устгана.

4. Гуравдагч этгээд

SMS-ийг хүргэхдээ гуравдагч этгээдийн SMS gateway үйлчилгээг ашигладаг. Утасны дугаар болон SMS-ийн агуулга нь уг үйлчилгээгээр дамжина. Серверийн infrastructure-г гуравдагч этгээдийн cloud үйлчилгээ дээр ажиллуулдаг бөгөөд өгөгдөл нь Монгол Улсын хилээс гадуур байршсан өгөгдлийн санд хадгалагдаж болно.

5. Аюулгүй байдал

API KEY-г hash хэлбэрээр хадгалдаг. Сүлжээний бүх дамжуулалт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Нууц үг, нарийн мэдрэмжтэй мэдээллийг plaintext хэлбэрээр хадгалахгүй.

6. Таны эрх

Хэрэглэгч өөрийн мэдээллийг үзэх, засах, устгах эрхтэй. Өгөгдлөө экспортлох эсвэл бүртгэлээ устгуулахыг хүсвэл info@verify.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ үү.